Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Дөлгөөн: Чингис хаан банк төлбөрийн чадваргүй болсон нь үнэн

2022-1-04
0
ЖИРГЭХ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурал үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөнд дараах асуутыг тавив.


-Монголбанк Үндэсний хөрөнгө оруулалтын банканд 14 тэрбум төгрөгийн зээл олсон нь үнэн үү? Эрүүл мэдийн даатгалын сангийн 14 тэрбум төгрөг тус банканд гацсан байв. Энэ мөнгийг Төв банк төлбөрийн чадваргүй болсон банканд зээлүүлсэн нь үнэн үү? Ийм алхам хийх нь зөв үү?

Г.Дөлгөөн захирал “Чингис хаан банк төлбөрийн чадваргүй болсон нь үнэн. Иймд бид хэд хэдэн удаагийн шаардлага хүргүүлсэн. Харин Үндэсний хөрөнгө оруулалтын банк 14 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг гаднаас татсан. Иймд 14 тэрбум төгрөгийн зээлийг оны өмнө тусламж хэлбэрээр олгосон. Бид ийм түр журам батлаад хоёр жил болсон. Энэ журмын дагуу хэд хэдэн банканд зээллэг олгосон. Банкны тухай хуулийн дагуу банкуудын нэрийг дурдах боломжгүй. Үндэсний хөрөнгө оруулатын банканд төрийн 76 тэрбум төгрөг үлдсэн” гэж хариулав.

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөний төлбөрийн чадваргүй болсныг нь баталсан Чингисхаан банкны хувьцаа эзэмшигчдийг танилцуулъя.

Төрийн болон төсвийн, мөн Эрүүл мэндийн даатгалын, Нийгмийн даатгалын 254.9 тэрбум төгрөг Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкинд байршиж байгаа. Гэвч төрийн энэ мөнгийг тухайн банкууд анхны шаардлагаар гаргаж өгөөгүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн. Энэ мөнгөний 140.8 тэрбум нь Чингис хаан банкинд, 114.1 тэрбум нь Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд байгаа юм. Тэгвэл төрийн мөнгийг байршуулаад анхны шаардлагаар гаргаж өгч чадахгүй байгаа Чингис хаан банкны өмчлөгчид, хувьцаа эзэмшигчид хэн бэ гэдгийг энэ удаа сонирхуулъя.
“Чингис хаан”банкны эзэмшигч нь “Ньюстандарт финанс” ХХК эзэмшдэг.  Харин энэ компанийн хувьцаа эзэмшигч нь Д.Батаа, Ш.Бүтэд, Ц.Баярсайхан нар. Д.Батаа 40.6, Ш.Бүтэд 31.4, Ц.Баярсайхан 28 хувийг эзэмшдэг гэдэг нь улсын бүртгэлийн нээлттэй мэдээллээр ил байна. Энэ банкны хамгийн том хувьцаа эзэмшигч Д.Батаагийн хувьд МАН-ын Хотын гэгддэг фракцын хүн. “Стандарт”-ын Д.Батаа гэгддэг тэрбээр Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын сэйфээс олдсон асар их мөнгөний хэрэгт холбоотойгоор шалгуулж байсан. Өөрөөр хэлбэл, Н.Хүрэлбаатарын эх үүсвэрээ нотолж чадаагүй энэ мөнгийг авилга, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн түүний баз хүргэн болох Д.Батааг холбогдуулан шалгаж байсан юм. Хотын фракцид харьяалагдаж байсан тэрбээр Туулын эрэг дагуух газруудыг наймаалсан гэгддэг. “Номин констракшн”-ы “Ривер гарден” хотхоны газрыг Д.Батаа тэдэнд өгсөн гэдэг бөгөөд Туулын эрэг дагуух бас нэгэн хотхон болох “Хан хиллс” нь түүний барьсан хотхон юм.

Харин 31.6 хувийн эзэмшигч Шүхэртийн Бүтэд бол “Нүүдэлчин” группийн ТУЗ-ийн дарга, гавьяат эдийн засагч Б.Шүхэртийн охин. Тодруулбал, Барилга хот байгуулалтын дэд сайд асан Шүхэртийн Лхамсүрэнгийн төрсөн эгч. Харин хүргэн дүү нь АНУ-д Элчин сайдаар ажиллаж байгаад буцаан татагдаад удаагүй байгаа Ё.Отгонбаяр.

Ц.Баярсайханы хувьд Ш.Бүтэдийн төрсөн дүү, Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэнгийн үүсгэн байгуулсан “Мон дулаан трейд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч. Түүний нөхөр Б.Батхүү нь “Степ гоулд”-ын хувьцаа эзэмшигч. “Степ гоулд” нь Дорнодын Цагаан-Овоо суманд Алтан цагаан овоо алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд жилдээ 150 унци алт олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэдгийг төслийн удирдагч нь хэвлэлд ярьж байсан юм.

Хамгийн сонирхолтой нь төрийн мөнгийг байршуулаад анхны шаардлагаар буцаан төлж чадахгүй байгаа энэ банкны хамгийн том зээлдэгчид нь энэ гурван хувьцаа эзэмшигч нь байгаа юм. Д.Батаа найман тэрбум, Ш.Бүтэд 30 тэрбум, Ц.Баярсайхан 31 тэрбум төгрөгийн зээлийг өөрсдийн хувьцаа эзэмшдэг Чингис хаан банкнаас авчээ. Энэ банкинд төрийн хадгалуулсан мөнгө 140.8 тэрбум төгрөг, харин эздийнх нь банкнаасаа зээлсэн мөнгө 68 тэрбум төгрөг. Товчхондоо эзэд нь ийм их мөнгө зээлснээс болоод банкны үйл ажиллагаа нь доголдсон.

 

Б.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Ттт (103.212.119.230)
    Чингис хаан банкны эзэд нь түрүүчээсээ гэр бүлээрэй гадаад гараад Германд хаустай тансаглаж байна гэсэн.Луйварчдыг өөгшүүлж хувааж цусалдаг төртэй болждээ
    2022 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.26.194.3)
    Давгадорж ХААН банкийг өрсөөд хусчихсан чинь Хотгор шанагын хулгайч амь тавьсаар байгаам бишүү ккк?
    2022 оны 01 сарын 04 | Хариулах
    • Иргэг
      Чи луйварчин Дагвадор, Сумьяа 2- г өмөөрөөд үхлээ юу. Чамд юу ч долоолгохгүй наад луйварчид чинь ! За!
      2022 оны 01 сарын 04
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    1 цаг 45 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    2 цаг 12 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    2 цаг 19 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    2 цаг 40 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    2 цаг 53 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    3 цаг 5 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    3 цаг 22 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    3 цаг 23 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    3 цаг 30 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    3 цаг 38 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    3 цаг 42 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    3 цаг 49 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    3 цаг 59 мин
  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын молибдены биржээр анх удаа арилжаалагдаж, үнэ нь тонн тутамд 5,450 ам.доллароор өслөө
    4 цаг 33 мин
  • Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    4 цаг 45 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    5 цаг 11 мин
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
    6 цаг 12 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    20 цаг 1 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
    20 цаг 6 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    21 цаг 51 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК