Холбооны эрх зүйн байдлын тухай хууль болон уг хуулийн төсөлт холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг үг хэлж, асуулт асуув. Тэрбээр “Холбоодуудыг улс төрчид, төрийн захиргааны албан хаагчид даргалдаг байдлыг зогсоох зохицуулалт орж байгаа юу. Үүнтэй холбоотой хэл ам их гардаг. Тодорхой мэргэжлийн холбоодуудыг улс төрчид даргалж, улс төржүүлдэг. Ялангуяа спорт, урлагийн холбоодууд байна. Чиглэлийн хүмүүс нь холбоодуудаа авч явдаг баймаар байгаа юм. Нэг хүн нэлээн олон төрийн бус байгууллага байгуулж, бизнес хийж явдаг. Энэ талын зохицуулалт яаж орж байгаа вэ. Төрийн бус байгууллага, холбоодууд гэдэг зүйл замаа алдчихсан байгааг дүгнэлтээс харагдаж байна. 143 хууль дагаж өөрчлөгдөж байна.
Б.Жаргал