Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Баасанхүү:Үндсэн хуулиа баталсан тэр мөчид нуруун дээрх хүнд ачааг аваад хаях шиг болсон

2022-1-06
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан улс оронд өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн үзэл санааг Монголын төрт ёс, хууль цааз, улс төр, нийгмийн сэтгэлгээний онцлогтой хослуулсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун санаа, мэдлэг чадвараа дайчлан хувь нэмрээ оруулж, түүхэн үүрэг гүйцэтгэсэн Ардын Их Хурлын депутатуудын дурсамж, ярилцлагаас цувралаар хүргэж байна.

Энэ удаа  Ардын Их Хурлын 359 дүгээр тойргоос сонгогдсон депутат Дуламсүрэнгийн Баасанхүүтэй уулзаж, ярилцлаа.


-30 жилийн өмнө шинэ Үндсэн хууль батлах хувь ерөөл хэрхэн тохиож байснаас яриагаа эхлэх үү?

-Би Баянхонгор аймгийн харьяат. Гэхдээ 1973 онд Анагаах ухааны их сургуулийг төгсөөд нөхрөө дагаад Увс аймагт очиж ажиллаж, амьдарсан. Аймгийн төв эмнэлэгт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр 30 жил  тогтвор суурьшилтай, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, хүний төлөө хөдөлмөрлөснийг маань нутгийн олон дэмжиж намайг АИХ-ын депутатаар 359 дүгээр тойрог буюу Увс аймгаас сонгосон гэж бодож явдаг.

Тухайн үеийн сонгууль жинхэнэ ардчилсан шударга болсон. Нэр дэвшигчид сонгогчидтойгоо уулзалт хийхдээ “Улс орны хөгжил зогсонги байдалд орлоо, нийгэм, эдийн засагт шинэчлэл хийх хэрэгтэй байна” гэж л ярьж явсан болохоос элдэв мөнгө төгрөг, амлалт өгнө гэсэн ойлголт байгаагүй. Сонгогчид ч өөрсдийн итгэл үнэмшлээрээ саналаа өгч байлаа.

Анхны ардчилсан сонгуульд манай тойрогт 10 гаруй хүн нэр дэвшин өрсөлдсөн. Миний хувьд сонгогчдын 50 гаруй хувийн саналаар сонгуульд ялалт байгуулсан санагдана. Тэр үед нутгийн олон түмэн надад асар их итгэл найдвар хүлээлгэж байна даа гэж бодогдож байсан. Ингэж л АИХ-ын депутатаар сонгогдсон  430 төлөөлөгчийн есөн  эмэгтэйн нэг болж билээ.           

Одоо эргээд бодоход Үндсэн хууль батлалцах аз завшаан хэн хүний амьдралд тэр бүр тохиохгүй. Тиймээс би өөрийгөө их хувьтай хүн гэж бодож явдаг. Увс нутгийн зон олны надад хүртээсэн эрхэм шагнал минь байгаа юм.

-Үндсэн хууль батлагдах хүртэлх зам мөр амаргүй байсан гэдэг. Энэ тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Үндсэн хуулийг 76 хоногийн турш өдөр, шөнөгүй хэлэлцэж баталсан гэхээр ямар их хөдөлмөр шингэсэн нь харагдах биз. Үндсэн хуулийн төслийн бүх заалтыг үг, өгүүлбэрээр нь хэлэлцэнэ. Нэг заалт дээр гэхэд дор хаяж 5-10 хүн санал хэлнэ. 20 хүн ч үг хэлж, байр сууриа илэрхийлэх тохиолдол бишгүй. Зарим заалт дээр МАХН, АН, бусад улс төрийн холбоо, хүчний төлөөллүүдийн санал бодол зөрөлдөх нь энүүхэнд. Ардын Их Хурлын дарга Ж.Уртнасан гуайн ааш аягийг барахаараа нэг болсон доо, хөөрхий. Тодорхой сайн санахгүй байна. Нэг асуудал дээр лав талууд санал зөрөлдөөд бүр зөрүүдлээд таг суусан. Ж.Уртнасан дарга  арга ядаад “Би 2 цаг хурал хаялаа” гээд яваад өгсөн. Бид ч даргыгаа уурлуулаад хурал завсарлуулсан одоо яах бол доо гээд бодоод сууж байлаа. Гэтэл дарга хурал хаясан ч юм биш, цаагуураа улс төрийн төлөөллүүдтэй зөвшилцөл хийгээд гацсан асуудлыг  шийдээд орж ирээд баталж байсан нь санаанд тодхон үлджээ.

Хуралдаан өглөө 09 цагт эхлээд үдийн цайндаа орох гэж л завсарлаад оройд ихэнхдээ цаг сунгаж хуралддаг байсан. Шөнөдөө л байрлаж буй зочид буудлынхаа барааг харах нь бишгүй.

-Яг ямар заалт дээр хуралдаан сунжирч байсан бол…?

-Ялангуяа нэр, томьёон дээр олон талаас нь ярилцаж, цаг сунжирдаг байсан санагдана. Тухайлбал, улсынхаа нэршил дээр их мэтгэлцсэн, багагүй хугацаа ч зарцуулсан. Зарим төлөөлөгчид Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэдэг нь ангийн ялгааг дөвийлгөсөн нэршил байгаа юм энэ тэр гээд байр суурь илэрхийлж байлаа. Миний санаанд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх гуай “Би тив дэлхий, олимпын олон уралдаан, тэмцээнд оролцож байлаа. Намайг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Баянмөнх гэдэггүй, Монгол Улсын л гэж хэлдэг юм, Тиймээс Монгол Улс гэх нь зөв” гэж хэлж байсан нь санаанд тодхон үлджээ. Бас Үндсэн хуулийг юу гэж нэрлэх вэ гэдэг  дээр мөн ч их мэтгэлцсэн. Эхлээд Их цааз гэж нэрлэнэ гэж байснаа Их засаг хууль гэж нэрлэхээр болж өөрчлөгдсөнөө хамгийн сүүлд Монгол Улсын Үндсэн хууль гэдэг нэр томьёон дээрээ тогтсон.

Энэхүү өөрчлөлт бүрийн Ажлын хэсгийнхэн, арын албаныхан нойр хоолгүй ажиллаж байсныг дурдахгүй өнгөрөхийн аргагүй. Хуулийн төсөл өөрчлөгдөх бүрд тэд дэмжигдсэн саналыг тусгасан эхийг шөнөжин бэлтгээд өглөө гэхэд бидэнд бэлэн болгож тарааж өгдөг байлаа. Яаж тэгж бэлэн байдлыг хангаж ажилласныг нь  үнэхээр гайхдаг байсан шүү.  Ажлын хэсгийнхэн үнэхээр хүнд нөхцөлд ажилласан гэж боддог.          

-Үндсэн хуульд өөрийн саналаа тусгах, бусдаар дэмжүүлэх гээд хөшигний ард үйл явдал багагүй өрнөнө биз. Танд тийм явдал тохиож байсан уу?

-Тэгэлгүй яахав. Ардын Их Хуралд 9 эмэгтэй гишүүн байсан гэж ярьсан даа. Бид хэд нэг бүлэг болоод зарим асуудалд үзэл бодлоо нэгтгэн, саналын томьёоллоо бэлтгэж явуулдаг байсан. Үүнээс гадна эмч нарын төлөөлөл болсон 22 депутат нэгдэж нэг цул болж тодорхой асуудалд саналаа нэгтгэдэг байлаа. Их эмч нарын тэр бүлгийг Г.Зуунай гуай ахална.  Төрийн ордны 2 давхарт байрлах Г.Зуунай гуайн өрөөнд бид нар байсхийгээд цуглаж, тангараг өргөн ажилладаг эмч нарын ажлын нөхцөл, хүний эрхийнх нь хэм хэмжээний талаар их  ярилцдаг байсан.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд олон нийтийн оролцоо, тэгш эрхийг хангаж тусгахын тулд депутатууд үзэл бодлоо уралдуулж, нэгдэх, зөрчилдөх гээд олон янзын давааг давж байж Үндсэн хуулиа баталж билээ. 

-Та бүхний баталсан Үндсэн хуульд нэг биш удаа нэмэлт, өөрчлөлт оруулаад байгаа. Энэ талаарх таны байр суурь…?

-Хууль ард түмний бодит амьдралаас ургаж гардаг. Гэтэл хүний амьдрал өөрөө баялаг. Нийгмийн шаардлага, улс орны хөгжлөөс хамаараад хууль нь амьдралтайгаа зөрчилдөх, өөрчлөх, нэмэлт оруулах зайлшгүй нөхцөл байдал бий болно. Энэ бол зүйн хэрэг. Энэ утгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх шаардлага гарч ирнэ.

Гэхдээ Үндсэн хуулийн гол ноён нуруу, амин сүнс нь өөрөө их агуу зүйл байгаа юм.  Ялангуяа Үндсэн хуулиар хүний эрхийг хангах, эрх чөлөөг баталгаатай болгож, маш тодорхой заалтуудыг тусгасан.

-Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдах тэр агшинд юу бодогдож байсан бол… 

- Улс орны нийгэм, эдийн засаг хүнд тэрхүү цаг үед Үндсэн хуулиа баталж чадах эсэх нь үнэхээр эргэлзээтэй байсан. Тухайн үеийн шар хэвлэлүүдэд хүртэл АИХ-ын депутатууд дахиад хэрэлдээд уналаа, тэд Үндсэн хууль баталж чадахгүй, тарсан нь дээр гэж ирээд янз бүрээр бичдэг байлаа.

Төрийн ордны гадаа эсэргүүцлийн жагсаал цуглаан хүртэл болж байсан. Зарим үед маргаантай асуудлаас болоод төлөөлөгчид, улс төрийн намын бүлэг холбоодууд хоорондоо ширүүн зөрчилдөнө, завсарлага авна, нэг асуудлаас болж хуралдаан хэд хоногоор гацна. Яг энэ үед бид Үндсэн хуулиа баталж чадахгүй  тарах юм биш байгаа гэж хүртэл бодогдож байсныг нуугаад яахав.

Гэтэл энэ бүх бэрхшээл давааны ард гарч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Чимэд гуай Үндсэн хуулийн эхийг бариад зогсох тэр мөч үнэхээр сайхан байсан. Үндсэн хуулиа батласан тэр мөчид нуруун дээрх хүнд ачааг аваад хаях шиг болсон.

- Та Үндсэн хууль баталсны ач холбогдлыг цөөхөн үгээр илэрхийлээч гэвэл…?

-Бид улс төрийн нэг системээс нөгөө системрүү Үндсэн хуулийн замаар л шилжсэн. Шилжилтийн үеийг зохицуулсан амин чухал хууль болсноороо ач холбогдолтой.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    1 цаг 38 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    2 цаг 6 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    2 цаг 12 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    2 цаг 34 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    2 цаг 46 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    2 цаг 58 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    3 цаг 15 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    3 цаг 16 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    3 цаг 23 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    3 цаг 31 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    3 цаг 36 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    3 цаг 42 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    3 цаг 52 мин
  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын молибдены биржээр анх удаа арилжаалагдаж, үнэ нь тонн тутамд 5,450 ам.доллароор өслөө
    4 цаг 26 мин
  • Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    4 цаг 38 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    5 цаг 4 мин
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
    6 цаг 5 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    19 цаг 55 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
    19 цаг 59 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    21 цаг 44 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК