Холбооны эрх зүйн байдлын тухай хууль болон уг хуулийн төсөлд холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар гишүүн үг хэллээ. Тэрбээр “Төрийн бус байгууллагын хууль орж байгаа нь сайн хэрэг. Хуулийн гол зорилго бол замбараагүй байгаа төрийн бус байгууллага, холбоодыг цэгцлэх байгаа байх гэдэгт итгэж байна.
Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн болон холбоодоор нь гэрээ байгуулаад удирдуулах үр дүнтэй байдаг. Шинэ хуулийн төсөл ямар чиг үүрэг, төрийн үйлчилгээг холбоонуудаар гүйцэтгүүлэх вэ? Төрийн чиг үүргийг холбоонуудаар гүйцэтгүүлэхэд ямар шаардлага тавих вэ? Чиг үүрэг нь давхардсан олон холбоо бий. Тэдгээрийг шинэ хуулинд нэгтгэх заалт байгаа юу? Тухайлбал, Аймаг орон нутагт Ахмадын холбоотой гэрээ байгуулаад ажиллах гэхээр өөр олон холбоод гарч ирээд бүгд гэрээ байгуулахаар гараад ирдэг. Манай жинхэнэ холбоо нь гэх зэргээр хоорондоо хагарал үүсдэг. Мөн нэг хүн олон ТББ, холбоодын тэргүүнээр ажиллаж байна. Тэр ч утгаараа тухайн салбарынхаа хүмүүсийг хооронд нь хуваан талцуулдаг. Ийм асуудлууд байдаг учраас холбоодын тэргүүнийг сонгох, нэгтгэх зэрэг зохицуулалт бий юу?” хэмээн асуулт асууж, үг хэллээ.
Д.Батчулуун