УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байна. Өнөөдөр Сурагчдын хоцрогдлыг арилгах, нөхөх арга хэмжээний талаар хэлэлцэх юм. Уг асуудал зургаан долоо хоногийн өмнө хэлэлцэх ёстой байсан хэдий ч хойшилсоор өнөөдрийг хүрсэн. Чуулганы эхэнд Н.Алтанхуяг гишүүн МАН-ын гишүүдэд хандаж үг хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: “Энэ асуудлыг 11 сарын 26-нд хэлэлцэх ёстой байсан. Түүнээс хойш зургаан долоо хоног өнгөрлөө, цаг үе алдаад байна. Ядаж хүүхдүүдийн хичээл амрахаас өмнө хэлэлцсэн бол амралтаар нь яах вэ гэдгийг шийдэх байлаа. Түүнээс хойш таван удаа хойшлууллаа, хэлэлцэх асуудал ач холбогдолгүй боллоо. Гэтэл өнөөдрийн хурал эхлэх гэж гишүүдийн ирц хүрэхгүй 40 минут хойшиллоо. Хичээл сургуулийн хоцрогдлыг нөхнө гэхээс илүү УИХ-ын хоцрогдлыг яаж арилгах вэ гэдгийг ярь. Цаг үеийн чухал асуудлаар сайд нар ирээд асуудлаа яримаар байна. Төр засаг гэж байдаггүй юм уу. МАН хариуцлагатай бай, энэ асуудал ач холбогдолгүй болчихсон. Олонх суудал авчхаад ийм хариуцлагагүй байж болохгүй, чадахгүй бол тарцгаа” гэлээ.
Сэтгэгдэл (3)