УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан Боловсролын сайд Л.Энх-Амгалангын үгээр үргэлжилж байна. Тэрбээр багш нарын суурь цалингийн жишиг тогтоох талаар ингэж хэллээ.
"Багш нар үр дүнгийн урамшууллыг 100 хувь бүтэн авч чаддаггүй. Тухайн аймаг, сургууль дээр очсон мөнгийг тэгшитгэж аваад багш нь хохироод үлддэг тогтолцоотой байсан. Тиймээс энэ оны эхний өдрөөс эхлэн багш нарын суурь цалинг нэмнэ гэж зорьж байна. Суурь цалин нэмэгдсэнээр, бодогддог урамшуулал тодорхой хэмжээнд нэмэгдэнэ. Тиймээс үр дүнгийн урамшууллыг суурь цалингийн нэг хэсэг болгоод өгч байгаа. Цаашдаа багш нарын цалин 720 мянга биш хамгийн багадаа нэг сая төгрөгөөс эхэлж, нэмээд урамшуулал, ур чадварт суурилсан нэмэгдлүүдээ авах боломжтой. Гэхдээ багш нарт шууд нэгдүгээр сарын нэгнээс цалин нэмэгдэх юм шиг хүлээлт үүсгэж болохгүй. Бид үнэнийг хэлэх ёстой. Ямартай ч засгийн газар төрийн үйлчилгээний ажилтны цалингийн доод жишгийг батална гэж байгаа. үүгээр багш нарын цалингийн доод жишиг нэг сая төгрөг батагдах болов уу гэж төсөөлж байна. Гэхдээ батлагдаагүй байгаа. Түүн дээр нэмэгдээд ур чадварт суурилсан санхүүжилт хийгдэ ёстой” гэлээ.
Сэтгэгдэл (1)