Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн албаны зөвлөл рүү чиглэсэн Засгийн газрын “Дунд хуруу”

2022-1-10
0
ЖИРГЭХ

Төрийн албаны зөвлөл оны хамгийн сүүлийн хурлаараа 411 тоот тогтоолыг баталсан. Энэ тогтоолын дагуу төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, хууль, албан тушаалын тусгай шаардлагыг хангаагүй сонгог шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчдыг албан тушаалаас нь чөлөөлөхийг Төрийн албаны салбар зөвлөлийнхөнд үүрэг болгосон. Ингэснээр сүүлийн хоёр жилийн хугацаанд Ковидын хуулийн дагуу сонгон шалгаруулалтгүй томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга нар, агентлагийн дарга нар албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой байв. Албаны мэдээллээс харахад Төрийн албаны зөвлөлийн дээрх тогтоолын дагуу таван Төрийн нарийн бичгийн дарга, 17 агентлагийн дарга албан тушаалаасаа чөлөөлөгдөх “болзол” хангаад байгаа.

Олон нийтээс чамгүй оноо аваад байгаа Төрийн албаны энэ тогтоол гэхдээ хэрэгжих эсэх нь эргэлзээтэй. Өнгөрсөн пүрэв гарагт болсон Засгийн газрын ээлжит бус хуралдааны томилгооноос харахад шүү дээ.

Энэ хуралдаанаас шинээр байгуулагдаж байгаа хоёр яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчийг томилсон бөгөөд эдгээр нь өмнө нь сонгон шалгаруулалтгүйгээр агентлагийн дарга болж байсан Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал нар байлаа. Засгийн газрын ээлжит бус хурлаар энэ хоёр агентлагийг татан буулгасан бөгөөд дарга нарыг нь шинээр байгуулагдаж байгаа яамны Төрийн нарийн бичгийн даргаар түр томилсон нь энэ байв. Засгийн газрын энэхүү томилгоо нь “түр” гэсэн тодотголтой ч өөр өнцгөөс харвал Төрийн албаны зөвлөлийн арваадхан хоногийн өмнөх тогтоолд “Дунд хуруу” гаргасан шийдвэр байлаа.

Учир нь энэхүү хоёр агентлагийн дарга нь Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 411 тоот тогтоолоор албан тушаалаас нь чөлөөлөх ангиллын албан тушаалтнууд байв. Гэтэл тэднийг төрийн албаны хамгийн өндөр ангиллын албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилсон нь ингэж хэлэхэд хүргэж байна.  Уг нь яамны Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26. 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, Засгийн газар зургаан жилийн хугацаагаар томилж, чөлөөлдөг. Төрийн нарийн бичгийн дарга нь тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаал бөгөөд ийм тохиолдолд төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байхыг шаарддаг юм.

 

О.Балдан-Очир

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (103.57.94.111)
    Энэ худал байгууллага. Ажилчид гэж малнууд
    2022 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.165.26)
    гоё ажил сэтгээд огт ойлгохгүй нөхдөөр тэрийгээ удирдуулаад байхаар яаж урагшлах вэ? ккк
    2022 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.126.88.145)
    Хоёр яамны сайд нь томилогдоогүй үед ТНБД -ыг түрийн түрээр томиложээ
    2022 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Хэрүүлийн чанартай л юм бичих юм. Тархиныхан багтаамж нь ийм л хэмжээнд бдаг юм бхдаа.
    2022 оны 01 сарын 10 | Хариулах
  • Иргэн (103.14.36.6)
    Төрийн албаны зөвлөл өөрсдөө ажлаа маш хангалтгүй явуулдаг газар болсоор удаж байна даа. Төрийн албаны хуульд нэмэлт өөрчлөлт орохгүй бол гадаадын нэр хүндтэй их дээд сургууль төгссөн залуучуудаа төрд зүтгүүлэхгүй бол сонгуулийн дараагаар Аймаг, ангийхан гэсэн баахан ямарч чадваргүй нөхдүүдээр яам агентлаг, аймаг, нийслэлийн төрийн байгууллагууд дүүрчихсэн. Бүр өмнө нь төрийн адбанд эргэж орохгүйгээр авилгын хэргээр шийтгэгдэж байсан нөхдүүд ч ороод ирэхлээр энэ улс чинь яаж хөгжих вэ дээ. Саяхны ЗГ-ын томилгоог яриад байхын. Төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг багаараа маш сайн зохион байгуулж төрийн байгууллагын үүд ярвайсан дарга мэргэжилтнүүдийн царайгхарахгүйгээр төрийн үйлчилгээг цахимаар аваад одоо гар утасны хэрэглээ шиг болж байна ш дээ. Төрийн албаны 16 жил бол хөгжлийн гацаа болсныг залуучуудын итгэл зүтгэлийг боомилсон заалт л байгааг одоо өөрчлөх цаг нь болсон байна.
    2022 оны 01 сарын 10 | Хариулах
  • Багш (124.158.93.133)
    Сонгон шалгаруулалтанд орох байтугай ажлын байрны тодорхойлолт дахь шалгуурыг ч хангахгүй ковидын хууль гэгчээр томилогдоод байгаа ЕБС -ийн захирал цэцэрлэгийн эрхлэгч нараа ч гэсэн халж цэгцлэхгүй бол цүнх баригчид боловсролыг самууруулж байна ш дээ, бодит амьдрал дээр
    2022 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (203.169.48.150)
    ЗҮГЭЭР Л ГАРГАСАН ТУШААЛ ШИЙДВЭРЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД Л ШУДАРГА ҮНЭНИЙ ТУХАЙ ОЙЛГОЛТ АРАЙ ӨӨРӨӨР ХАРАГДАНА ШҮҮ ДЭЭ
    2022 оны 01 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    1 цаг 38 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    2 цаг 5 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    2 цаг 12 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    2 цаг 33 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    2 цаг 46 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    2 цаг 58 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    3 цаг 15 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    3 цаг 16 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    3 цаг 23 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    3 цаг 31 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    3 цаг 35 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    3 цаг 42 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    3 цаг 52 мин
  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын молибдены биржээр анх удаа арилжаалагдаж, үнэ нь тонн тутамд 5,450 ам.доллароор өслөө
    4 цаг 26 мин
  • Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    4 цаг 38 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    5 цаг 4 мин
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
    6 цаг 5 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    19 цаг 54 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
    19 цаг 59 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    21 цаг 44 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК