Коронавирусийн тохиолдол нэмэгдэж байгаа үед хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн явуулах талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хоёрдугаар сарын эхний долоо хоногт хичээл ордгоороо орно. Гэхдээ халдварын давалгаа цаашдаа ямар байхыг хэлж мэдэхгүй байна. Харин хичээл орсны дарах 2-3 долоо хоногт омикроны давлагаа, өвчлөл ямар байхаас шалтгаалж сургуулиуд хичээлээ ямар байдлаар явуулах талаар УОК, Засгийн газрын хэмжээнд тодорхой хувилбаруудыг хэлэлцэнэ. Хэрэв омикроны хувилбар давлагаалбал өмнөх 5х9 зарчмаар хичээллэхийг үгүйсгэхгүй.
Өнөөдрийн байдлаар урьдчилж хэлэхэд эрт байгаа учраас 3 долоо хоногийн дараа хичээл эхлэх үед нөхцөл байдал ямар байхаас шалтгаалаад хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахыг тухайн үед нь шийднэ” гэлээ.
Д.Батчулуун