Энэ оны нэгдүгээр сарын 1-ээс хүүхдийн мөнгө олгох журам шинэчлэгдэж “Хуримтлалтай хүүхэд” бодлого хэрэгжиж эхэллээ. Энэ жилийн эхний хагаст 100 мянган төгрөг гар дээр хүлээж авах аль эсвэл хуримтлах хүсэлт илгээсний үндсэнд сонголтоор олгох юм. одоогийн байдлаар 65 мянга гаруй хүүхэд сонголтоо илэрхийлжээ.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: “Эхний хагас жил 100 мянган төгрөгийг бүхлээр нь хүүхдийн нэрийн дансанд хуримтлуулах, эсвэл одоо авч байгаа дансанд шилжүүлж авах боломжтой. Дараагийн хагас жилд 50 мянган төгрөгийг хуримтлуулах болон 50 мянган төгрөгийг хүлээж авах сонголт үйлчилнэ.Эцэг эх, асран хамгаалагч нь сар бүр тухайн сонголтоо баталгаажуулах хууль батлагдсан” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ. Тэгвэл эцэг эх, асран хамгаалагчид дараах хувилбараас сонгож сар бүр сонголтоо хийх боломжтой.
Үүнд:
1. www.ehalamj.mn цахим хуудас
2. Ebarimt гар утасны аппликейшн
3. Хөдөлмөр, халамж үйлчилгээний бүх хэлтэс
4. Банкны теллер, мөн тун удахгүй и-монгол мэдээллийн системд нэвтрэх юм байна. Энэ сарын хүүхдийн мөнгө 20-нд олгогдоно. Түүнээс өмнө хүсэлтээ илгээгээгүй бол нэрийн дансанд орох юм.
Т.Мөнхжаргал