Хууль зүйн байнгын хорооны хуралдан болж байна. Энэ үеэр АН-ын тамгатай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл үг хэллээ. Тэрбээр “Намын бүртгэлийг дээд шүүх авч байгаа нь Улсын бүртгэлийн байгууллага, Засгийн газар, эрх баригч хүчнээр шийдүүлэхгүй гэсэн үзэл санаа бий. Гэтэл Улсын бүртгэлийн газар тамгыг хууль бусаар олгох, маргаантай байгаа тамгыг дур мэдэн шийдэх замаар сөрөг хүчин болох парламентын намыг ингэж доройтуулж байгаа, хүчгүйдүүлж байгаа нь хуулийн үзэл санаанаас гажсан зүйл. Шинэтулга байцаагчийн дүгнэлт дээр “Ардчилсан намын тамгыг өгөхгүй байгаа нь манай чиг үүрэгт хамаарахгүй. Үүнийг хууль хяналтын байгууллага шийдэх нь зүйтэй” гэсэн байна лээ. Гэсэн ч ингэж дүгнэчихээд олгочихсон байна. Үүний цаана ашиг сонирхлын зөрчил байгаа нь гарцаагүй. Ардчилсан намын дарга, тамга тэмдгийн асуудал шийдэгдсэн байна гэдгийг Мөнх-Оргил гишүүн хүртэл хэлж байна. Тэгэхээр Ардчилсан намын асуудал бүрэн шийдэгдсэн. Энд хэн нэгнээр, эрх баригч намаар шийдүүлэх шаардлагагүй. Мөн ажлын хэсгийн удирдагчийн хэлж буйгаар Ардчилсан намын асуудал шийдэгдсэн байна. Тиймээс хуулийн хүрээнд Ардчилсан намыг тайван орхиж, Ардчилсан нам дотооддоо асуудлаа шийдэхийг хүсье” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)