Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр хуралдана. Хурлаар цар тахлын нөхцөл байдал, хүүхдийн мөнгө олгох шинэ журам болон бусад асуудлыг хэлэлцэнэ. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс "Хуримтлалтай хүүхэд" бодлого хэрэгжих тул Засгийн газраас хүүхэд бүрт олгодог 100 мянган төгрөг олгох журмыг шинэчилжээ.