Монголын үндэсний спортын хорооны ерөнхийлөгч Ц.Магалжав, гишүүн холбоодын төлөөллийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан нар хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Үндсэн хуулиар олгогдсон үндэсний эв нэгдлийг хангах, гадаад улсад төлөөлөх чиг үүргийн дагуу Монгол Улс Монголоороо байх, Монголоороо гоёх, Монголоороо бахархах, Монголоороо оршин тогтнох томоохон зорилтыг үндэслэн Монголын үндэсний спортын хорооноос зохион байгуулах Үндэсний спортын анхдугаар их чуулганыг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах хүсэлтийг өргөн барилаа. Монголын үндэсний спортын хороог дэмжин хамтран ажиллахаа илэрхийлээд монголчуудыг дэлхийд таниулахад үндэсний спорт чухал үүрэгтэй цохон тэмдэглэлээ.
Б.Жаргал