Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар сэтгүүлч С.Батбаатарт Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээв. Тэрээр 20 гаруй жил сэтгүүл зүйн салбарт ажилласан бөгөөд 2016 оноос хойш УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байгаа билээ. С.Батбаатар нь "Засгийн газрын мэдээ" сонины үүсгэн байгуулагч, ерөнхий эрхлэгч, "Үндэсний шуудан" "Ардын эрх" , "Өнөөдөр" сонинд орон нутгийн сурвалжлагч, албаны дарга, орлогч эрхлэгч, нэгдүгээр орлогч эрхлэгч, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл, Монголын Спортын Сэтгүүчдийн Холбооны Дэд ерөнхийлөгч, Засгийн Газрын Хэвлэл Мэдээллийн албаны дарга, Unlimited Media Group-ийн гүйцэтгэх захирлаар өмнө ажиллаж байсан юм.