Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар сэтгүүлч, Ардын Их Хурлын депутат асан Л.Баатарсүрэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ. Тэрбээр хэвлэл мэдээллийн салбарт 50 жил зүтгэхдээ 800 орчим нийтлэл, ярилцлага, арав гаруй ном туурвисны зэрэгцээ ахмад дайчдын алдар гавьяаг сурталчлан таниулах болон Буддын уран барилгыг сэргээн засварлах үнэтэй хувь нэмэр оруулж, Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун ухаан , мэдлэг чадвараа дайчлан ажилласан юм.