Архивын ерөнхий газраас Монголын Үндэсний музейтэй хамтран Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулан “Монгол Улсын Үндсэн хууль-30 жил” үзэсгэлэнг өнөөдөр /2022.01.13/ олны хүртээл болгосон билээ. Үндсэн хуулийг олон нийтэд сурталчлан таниулах, эрхэмлэн дээдлэх ухамсар соёлыг төлөвшүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас “Монгол Улсын Үндсэн хууль-30 жил” үзэсгэлэнг дэлгэжээ. Тус үзэсгэлэнгийн үзмэрүүд нь Үндсэн хуульт байгууллын болон Үндсэн хуулийн түүх, төрт ёс, түүхэн уламжлалыг олон нийтэд, ялангуяа хүүхэд залууст таниулах, Үндсэн хуулийг эрхэмлэн дээдлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.