УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдааны үеэр УИХ-ын Н.Алтанхуягийн гаргасан горимын саналын УИХ-ын гишүүн Н.Энхболд хариулт өглөө. Тэрбээр “Н.Алтанхуяг гишүүний ярьсантай санал нэг байна. МҮОНРТ-ий Үндэсний зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, томилох үеэр энэ асуудлыг ярьсан. МҮОНРТ-ий Үндэсний зөвлөлийн ажилтай холбоотой маш их шүүмжлэл гарсан. Байдал амаргүй байгаа юм билээ. Дотроо хагаралдаад сүүлийн хэдэн сар хурлаа хийж чадахгүй байгаа юм байна. Төсвөө хүртэл баталж үзээгүй. Цуглахаараа даргаа солихоос өөр юм ярьж чадахгүй болчихоод түүн дээрээ хуваагдчихсан байдалтай байгаа юм билээ” гэв.
Б.Жаргал