УИХ-н нэгдсэн чуулганаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг өрнөж байна. УИХ гишүүд “Хүний удмын сангийн аюулгүй байдал, хүний өсөлтийг дэмжих” тогтоолын төслийг эцэслэн батлах тухай хэлэлцэж байна.
УИХ гишүүн Н.Алтанхуяг энэ асуудал дээр нэр томъёоны зөрүүтэй байдал байгаа тухай ингэж хэллээ. “Хүний удмын сан гэдэг нэр томъёо байж болохгүй. Малын үүлдэр угсааг сайжруулах зорилгоор ашигладаг малын удмын сан гэж байдаг. Гэтэл Монгол хүний удмын сан гэж яриад байгаа нь буруу, нэр томъёогоо соль. Гадаадад орчуулаад хэлвэл бид элэг доог болно. Орчин үед молекул генетикийн лаборторид гэр бүл болох гэж байгаа хүмүүс удамшлын шинжилгээ судалгаа хийж болдог болсон. Тиймээс биш айл бүрт ургын бичиг хөтлүүлнэ гэвэл бүтэхгүй асуудал. Энэ тухай олон жил ярьсан хэдий ч жижиг бизнес болоод хөгжчихсөн. Мөн энэ тогтоол дээр хоёр өөр асуудал хольсон. Хүн амын өсөлт гэдэг өөр асуудал. Үүнийг хамтад нь хольж болохгүй тусад нь тогтоол гаргах ёстой. Макро асуудлаас эхлээд микро асуудал хүртлээ нэг зүйл ангид багтаж болохгүй. Бид шившиг болно шүү” гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (2)