УИХ-ын намрын чуулганы эцсийн хуралдаан өнөөдөр эхэлсэн. Хуралдаанд 76 гишүүнээс 50 гишүүний ирцтэй эхэлж “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдал, хүн амын өсөлтийг дэмжих” тухай тогтоолын төслийг 60 хувийн саналаар дэмжиж эцэслэн баталлаа.
Ажлын хэсгийн гишүүд дараах асуудлыг хөндсөн. “Цус ойртоогүй аймаг байхгүй. Угийн бичиг хөтлөх, ургийн овог хэрэглэх, хүн амын хөдөлгөөнийг тэтгэх гэсэн гурван аргаар аливаа үндэстэн цус ойртолтоос сэргийлдэг. Уг аргуудыг сэргээх асуудал тогтоолын төсөлд тусгаснаас гадна бодлогоор дэмжих нь зүйтэй” гэлээ.
Т.Мөнхжаргал