“Монгол хүний удмын сангийн аюулгүй байдал, хүн амын өсөлтийг дэмжих” тухай тогтоолын төслийг 60 хувийн саналаар дэмжиж эцэслэн баталлаа. Тус ажлын хэсгийн ахлагч УИХ гишүүн Ж.Чинбүрэн “Дэлхийн олон улсад цус ойртолтыг гэмт хэрэг гэж үздэг.
Засгийн газарт “Генетикийн оношилгоо, эмчилгээ, генийн сангийн аюулгүй байдлын тухай” хуулийн төслийг боловсруулах, 2023 онд багтаан өргөн барих үүргийг өгсөн. Үүний дагуу гишүүд уг асуудлыг хэлэлцэх байх. Заавал захиргааны хариуцлага хүлээлгэх нь чухал. Учир нь үүний үр дагавар нь хор уршигтай. Тиймээс цус ойртолтоос сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй. Учир нь ургийн төрөлхийн гажиг, элбэг тохиолдох 2000 орчим удамшлын өвчин, ураг амьгүй төрөх, уруул тагнай сэтэрхий төрөх зэрэг эмгэгүүд ихсэж байна” гэлээ.
Т.Мөнхжаргал