Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын таван гишүүн өргөн мэдүүлсэн. Хурлын үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Нийтийн орон сууцад амьдарч байгаа хүмүүст яг нарийн яривал дөрвөн тоосго нь хэмжээ хязгаартай. Яг үнэндээ гэр хороололд газраа өмчилсөн иргэдээс ядуу хүмүүс байгаа юм. Газраа өмчилж авч чадаагүй иргэд байгаа. Энэ хүмүүст эзэмшүүлье гэж байгаа юм. Төрийн байгууллагын барилгыг засаг дарга нар шийдэж ирсэн. Одоо сургууль, цэцэрлэгийн гадаа тоглох талбай байхгүй болчихсон” гэв.
Сэтгэгдэл (3)