Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн оны нийгэм, эдийн засгийн байдлын судалгааг танилцууллаа. Үүнээс тээврийн салбарын статастик мэдээг онцолж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сарын бүх төрлийн тээврийн орлого 2020 оны мөн үетэй харьцуулахад 112.5 тэрбум төгрөгөөр буурчээ. Харин ачаа барааны хувьд 49.2 сая тонн ачаа тээвэрлэсэн нь 2020 оны мөн үетэй харьцуулахад 11.8 сая тонноор буурсан байна. Автотээврийн салбарын орлого өмнөх онтой харьцуулахад 150.5 тэрбум төгрөгөөр буурчээ. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн орлого буурсан нь голлон нөлөөлсөн гэв.
Т.Мөнхжаргал