Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн оны нийгэм, эдийн засгийн судалгааг танилцууллаа. Үүнээс Мал аж ахуйн судалгааг онцолж байна. Улсын хэмжээнд 2021 оны эцэст 67,3 сая мал тоологджээ. Малын төрлөөр задалбал 4,3 сая адуу, 5,0 сая үхэр, 454,0 тэмээ, 31.1 сая хонь, 26,5 сая ямаа тоологдсон байна. Харин 2020 оноос 275,3 хувиар буюу 0,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн онд Хөвсгөл аймаг 5,9 сая мал тоолуулж, малын тоогоор тэргүүлжээ. Сүүлийн 31 жил сүрэгт ямааны эзлэх хувь 19,5 хувиар нэмэгдсэн байна. Сүргийн бүтцэд эзлэх хувь өмнөх оноос хоёр нэгжээр буурчээ. Мөн малчин өрх 188,6 мянга болж өмнөх оноос 4,2 хувиар өссөн байна. Нийт 305,4 мянган малчид байгаагаас 41 хувь нь эмэгтэй. Нийт малчдын 6 хувь нь туслах малчид байна.