Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам болон Боомтын зөвлөл хамтран Замын-Үүд авто замын боомтын ачаа тээврийн асуудлаар мэдээллээ. Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн яамны хэлтсийн дарга Г.Гантулга ачаа тээвэрлэлтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр" Коронавирусын халдварын байдлаас шалтгаалаад Хятадын талаас аравдугаар сарын 13-аас хилээр нэвтрэх ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг хаасан. Арваннэгдүгээр сарын сүүлээр Хятадын талаас ачаа тээврийг чингэлгийн горимоор зохион байгуулах саналыг тавьсан.
Үүний үндсэн дээр чингэлэг тээвэрлэлтээ эхлүүлээд долоо хонож байна. Тээвэрлэлт энэ сарын 11-нд эхэлж анх 20 гаруй чингэлэг оруулж байсан бол сүүлийн өдрүүдэд 65-69 болж өссөн. Тээвэрлэлт зохион байгуулалтын тухайд хилийн 0 цэгээс логистикийн төв хүртэл хилийн цэргийн албаныхан тээвэрлэж, тэндээс жолооч нар тээвэрлэн Улаанбаатар хотод хүргэж ирж байгаа” гэлээ.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)