Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам болон Боомтын зөвлөл хамтран Замын-Үүд авто замын боомтын ачаа тээврийн асуудлаар мэдээллээ. Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн ачаа тээврийн хэлтсийн дарга н.Энхбат мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Хэвийн нөхцөлд Эрээн боомтоос Замын-Үүд боомт хүртэл даац хэтрүүлэн тээвэрлэлт гүйцэтгэдэг байсан. Үүнд 70-80 тонн ачаа орж ирдэг. Стандартын дагуу бүх жин 44 хүртэлх тонн буюу 25 орчим тонн ачаатай гүйцэтгэдэг байсан. Хилийн шугамын 0 цэгээс Замын-Үүдийн гаалийн хяналтын талбай хүртэлх тээвэрлэлтийг улс хариуцаж байгаа. Логистикийн төвөөс Улаанбаатар хүртэлх тээвэрлэлт хуучнаараа явж байгаа. Цар тахлын өмнө тээвэрлэлтийн үнэ 3,5 орчим сая байсан. Харин тухайн компани өөрийнхөө тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэвэл 2,5 сая орчим болж байгаа. Дотоод зохион байгуулалтын тээвэрлэлтийн үнэ хөлс буурсан гэж үзэж байна” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)