УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн асуулт хариултаар үргэлжилж байна. УИХ гишүүн С.Бямбацогт “Улсын төсөвөөс гадаад харилцааны байгууллага, дипломат консул, элчин сайдын яамдууд жилд хэдэн төгрөг төсөвлөдөг вэ? тодорхой ажил хэрэгт зарцуулж байгаа байх. Гэхдээ үр дүн, зарцуулалт хоёр хангалттай юу? Үүнээс гадна элчин сайдуудыг ямар үзүүлэлтээр дүгнэдэг вэ? хэр үнэн зөв үзүүлэлтүүд байна вэ? Үнэнийг хэлэхэд элчин сайдууд Монгол улсаас гадаадад суугаа жижүүр хийж байна. Тухайн улсад суугаа иргэдийн эрх ашиг зөрчигдвөл гарч ирж гал унтраадаг, шаардлагатай үед гадаад харилцааны мэдээ явуулдагаас өөр ажилгүй суудаг. Гэтэл үндсэн өөр нэг чиг үүрэг нь гадаад худалдааг хариуцдаг. Хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх, гадаад худалдааны эргэлт сайжруулах зэрэг эдийн засгийн үзүүлэлтийг яаж тооцдог вэ?” гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)