Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар элчин сайд нарыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж баталлаа. Монгол улсаас БНСУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Эрдэнэтуяаг эгүүлэн татаж Э.Сарантогосыг 80.8 хувийн саналаар, Кувейт улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан З.Чинтүшигийг эгүүлэн татаж П.Сэргэлэнг 86.5 хувийн саналаар, Швейцарын холбооны улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Д.Гэрэлмааг 88.5 хувийн саналаар тус тус томиллоо.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (5)