Ардчилсан намаас нэр бүхий хүмүүсийг АТГ-т шалгуулах гэж байгаа талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Н.Ганибал үг хэллээ. Тэрбээр “Ардчилсан намын тамганы маргааны асуудлыг эхлүүлсэн төрийн албан хаагчдыг АТГ-т шалгуулахаар өмнө нь өгсөн. Харамсалтай нь энэ асуудалд хэрэг үүсгэж шалгаагүй. Өнөөдөр Ардчилсан намын бүлгийн олонх гишүүдийн зүгээс бүртгэлийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудыг АТГ-т өгсөн. Үүнд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, хэлтсийн дарга Б.Ганзориг, хяналтын байцаагч Ж.Чиймаа, Д.Чинтулга гэсэн дөрвөн хүн байгаа. Мөн дээд шүүхийн тамгын даргын үүрэг гүйцэтгэгч С.Амардэлгэр, сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран нарыг өгсөн. Авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчил гаргасан. Энэ асуудлыг Авилгатай тэмцэх газар эдгээр хүмүүсийг шалгах хэрэгтэй” гэв.
Сэтгэгдэл (1)