

Тухайлбал, голлох зах, дэлгүүрүүдээр худалдаалагдаж буй хонины ястай мах 6614 төгрөг, хонины цул мах 7020 төгрөг, үхрийн ястай мах 7257 төгрөг, үхрийн цул мах 8286 төгрөг, ямааны мах 5640 төгрөг, адууны мах 5250 төгрөгийн үнэтэй байна.
Энэ нь өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад, хонины махны үнэ 8.1 хувь, үхрийн махны үнэ 6.6-7.5 хувь, адууны махны үнэ 14.6 хувь, ямааны махны үнэ 3.4 хувиар тус тус буурсан аж.
Гурилын үнийн тухайд, савласан дээд гурилын үнэ 0.6 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Өмнөх сарын эцсээр гэхэд, элсэн чихрийн үнийг өмнөх сартай харьцуулахад 0.5 хувиар өссөн, цагаан будаа өмнөх сарын дунджаас 0.2 хувиар буурчээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)