Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БОАЖЯ-ны сайдаар Б.Бат-Эрдэнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Ж.Ганбаатар гишүүн нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд хандаж санал хэллээ. “Та цахимаар хэтэрхий их пи-ар хийдэг. Амаа багасгах хэрэгтэй. Энэ нь цаашлаад иргэдийн дунд хэтэрхий их хүлээлт үүсч түүнийгээ давахгүйд хүрдэг нь асуудал үүсгэдэг. Утаа арилна гэдгийг Ерөнийлөгч У.Хүрэлсүх харуулсан. Гарц шийдэл нь бэлэн байгаа зүйлийг ажил хэрэг болгоод явах байх. Энэ ажлыг үргэлжлүүлж дуусгаарай. Деталь бүрт ажлаа шалгаж, асуудал байгаа газар зөв шийдэл олох хэрэгтэй. Ганцхан утаа ч гэлтгүй байгаль орчныг хамгаалах тал дээр сайн ажиллаарай. Өмнөх сайд гүрийгээд л ажилладаг байсан шүү” гэв.
Т.Мөнхжаргал