Омикрон хувилбарын онцлог, шинж тэмдгийн талаар УНТЭ, Уушги, харшил судлалын төвийн дарга Б.Одончимэг мэдээллээ. Тэрбээр “Омикрон хувилбар халдварлах чадвар өндөртэй байна. эмнэл зүйн шинж тэмдэг нь хөнгөн байгаа боловч ард иргэдэд зовуур ихтэй байна гэсэн мэдээ мэдээлэл ирж байна. Омикрон хувилбарын нууц үе дельта хувилбараас богино буюу 3-5 хоног байна. Вакцин хийлгээгүй бол омикрон хувилбараар өвдөх магадлал өндөр. Хоёр тун хийлгэсэн бол өвдөх магадлал 75 хувь, гурван тун хийлгэсэн бол өвдөх магадлал 35 хувь байна. Омикрон хувилбарын шинж тэмдэг 3-5 хоног үргэлжилж байна. Архаг, суурь өвчтэй хүмүүс ковидын шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандахыг зөвлөлөө. Мөн эмч зөвлөөгүй тохиолдолд антибиотик хэрэглэхгүй байхыг зөвлөж байна".
Омикрон хувилбарын үед илрэх шинж тэмдэг
Нийтлэг шинж тэмдэг
- Халуурах
- Ханиалгах
- Ядарч сульдах
- Амт, үнэр алдагдах
Нийтлэг бус шинж тэмдэг
- Хоолой өвдөх
- Толгой өвдөх
- Гүйлгэж суулгах
- Биеэр тууралт гарах
Хүнд шинж тэмдэг
- Амьсгаадах
- Цээжээр өвдөх
- Ухаан санааны байдал алдагдах
- Биеэр тууралт гарах