Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томиллоо. Ийнхүү өнөөдөр Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, гардуулах ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Есөн хөлт цагаан тугт танхимд болов.
Шинэ сайдын хувийн намтартай танилцана уу. Тэрээр улсад 18 жил ажилласан туршлагатай юм. https://www.24tsag.mn/a/201065