Өнгөрсөн тавдугаар сарын 6-нд Дорнод аймгийн Баяндун суманд ой хээрийн
түймэр гарч, дөрвөн аврагч амь эрсдэж, нэг аврагч хүндээр түлэгдэн
БНСУ-д олон сар эмчилгээ хийлгээд байгаа. Түймрийг “Багийн найзууд”
ХХК-ны уурхайн хариуцлагатай ажилтан Б гэгч автомашинтай явж байгаад түр
зогсохдоо тамхиныхаа цогийг унтраалгүй хаяснаас болж гаргасныг
гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтаар тогтоосон.

Өнгөрсөн тавдугаар сарын 6-нд Дорнод аймгийн Баяндун суманд ой хээрийн түймэр гарч, дөрвөн аврагч амь эрсдэж, нэг аврагч хүндээр түлэгдэн БНСУ-д олон сар эмчилгээ хийлгээд байгаа. Түймрийг “Багийн найзууд” ХХК-ны уурхайн хариуцлагатай ажилтан Б гэгч автомашинтай явж байгаад түр зогсохдоо тамхиныхаа цогийг унтраалгүй хаяснаас болж гаргасныг гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтаар тогтоосон.
Түймрийн улмаас Баян-Уул, Баяндун, Дашбалбар сумын нутаг дэвсгэр, зүүн хойш 50 км гаруй газрын ой хээрийн бүс шатаж, ОХУ-ын хил дамнан онц их хэмжээний хохирол учирсныг шинжээчид тогтоон, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаад байна. Тиймээс яллах дүгнэлт үйлдүүлэхээр Дорнод аймгийн Прокурорын газарт шилжүүлсэн байна. Хэрэв гал тавьсан этгээдийн буруутай нь бүрэн тогтоогдвол 5-10 жил хорих ял оноох заалттай аж.
Сэтгэгдэл (2)