Тээврийн цагдаагийн албанаас “Гэрлээр анхааруулъя” нөлөөллийн аяныг эхлүүлж байгаа талаар мэдээллээ. Энэ үеэр зам тээврийн ослын талаар мэдээлэл хийлээ. “Нийслэл хотод өдөрт зам тээврийн ослын дуудлага 300-аас буурахгүй ирдэг. 2021 онд нийтийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой 345 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Шалтгаан нөхцөл нь ялгаатай байдаг. Өнөөдөр тээврийн цагдаагийн албанд 09:50 минутад Сүхбаатар дүүргийн зургаадугаар хороо, хүнсний дөрвийн орчим зам тээврийн осол гарсан гэх дуудлага ирсэн. Үүний дагуу тээврийн цагдаагийн албаны бүрэлдэхүүн очоод, хэргийн газар шалгалт хийгээд дуусаж байна. Урьдчилсан байдлаар осолд нийт зургаан автомашин холбогдсон. Гурван нийтийн тээврийн чиглэлийн автобус, гурван суудлын автомашин. Мөн зургаан иргэн Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү хүргэгдсэн гэх мэдээлэл байна. Тухайн осол мөрдөн байцаалтдаа шалгагдаад явж байна. Ослын шалтгаан нөхцөлийг одоогоор мэдээлэл боломжгүй” гэлээ.