Засгийн газрын хуралдааны шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа. Тэрээр “Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар хичээл сургуулийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. Энэ өдрүүдэд ерөнхий боловсролын сургуулийн хичээл амарч байгаа ч 4-5 настнуудын цэцэрлэгийн үй ажиллагаа үргэлжилж байна. Шинэ улирлын хичээлийг бүрэн танхимаар нээх асуудлаар УОК хэлэлцсэн. Мөн эрдэмтдийн зөвлөлөөс өгч байгаа мэдээлээр нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхээр ковидын тохиолдлын тоо хамгийн өндөр түвшинд хүрэх тооцооллыг гаргажээ. Иймээс Боловсрол шинжлэх ухааны яамнаас хичээл сургуулийн үйл ажиллагааг хэрхэн эхлүүлэх талаар гурван төрлийн зохион байгуулалтын арга хэмжээг танилцууллаа. Ерөнхий сайдын зүгээс Эрүүл мэндийн яам, Боловсрол шинжлэх ухааны яам, УОК-д үүнд саналаа нэгтгэж шийдэх долоон хоногийн хугацаатай үүргийг өгсөн” гэлээ.