Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар шинэ томилгооны талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрээр "Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу зарим албан тушаалтанд хариуцлага тооцлоо. Шинээр томилогдож байгаа хүмүүс мэргэжлийн, улс төрийн мэдрэмжтэй, иргэдийн санал бодлыг сонсдог хүн байх ёстой. Хариуцаж байгаа албан тушаалтанд буруу өгөхөөс илүү асуудлын шалтгааныг олж шийдвэрлэх ёстой гэдэг байр суурьтай байсан. Шахмал түлшний хадгалалт, хатаалтын технологид алдаа гарснаас шалтгаалж асуудал үүссэн. Утааны асуудлаас үүдсэн иргэдийн гомдол их байсан. Түүнд үндэслэж хариуцлага тооцсоноос биш ярилцлага өгсөнөөс шалтгаалаагүй. МАН хариуцлага тооцож чаддаг улс төрийн хүчин. Томилогдож байгаа хүмүүс илүү сайн ажиллах хэрэгтэй байна" гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)