Засгийн газрын хуралдааны шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа. Тэрээр “Цагаан сарын баяраа иргэдийг гэр гэртээ тэмдэглэж, цахимаар золгохыг засгийн газрын зүгээс уриалж байна. Учир нь баярын өдрүүдэд халдварын хамгийн өндөр тохиолдол тархах тооцоолол гарсан. Омикрон хувилбар нь өндөр настан болон хүүхэд багачуудад хүнд тусаж буйг Эрүүл мэндийн яам анхааруулсаар байна. Иймд ахмад настан, бага насны хүүхдүүдийг халдвараас сэргийлж, цахим золголт хийхийг уриалж байна” гэв.