Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Тэтгэврийн зөрүүг арилгах нь тулгамдсан асуудал мөн. Үүнээс өмнө нийгмийн даатгалын суурь тогтолцоонд шинэчлэлт хийх шаардлагатай байгаа. Нийгмийн даатгалын багц хуулийг улсын их хуралд өргөн барьсан. Энэ нь процессын хууль юм. Үүгээр реформын шинжтэй олон асуудал хөндөгдөнө. Харин тэтгэвэр тэтгэмжийг нэмэх эсэх нь хуулиар зохицуулагддаггүй. Засгийн газар тухайн жилийнхээ төсвийн хэмжээ боломжоос шалтгаалж хувь хэмжээг тогтоодог. Цаашид инфляцын хувь хэмжээтэй уялдуулж тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж байсан жишгийг үргэлжлүүлэхээр Засгийн газар дунд хугацаандаа төлөвлөж байгаа” гэлээ.
Сэтгэгдэл (2)