
Улсын мөрдөн байцаах газар болон Эрүүгийн цагдаагийн газраас АНУ-д
хууль бусаар зарагдсан Тринозавр батаарын хэрэгт буруутган, дөрвөн
хүнийг сэжигтнээр татаад байгаа билээ.

Улсын мөрдөн байцаах газар болон Эрүүгийн цагдаагийн газраас АНУ-д хууль бусаар зарагдсан Тринозавр батаарын хэрэгт буруутган, дөрвөн хүнийг сэжигтнээр татаад байгаа билээ. Одоогоор эдгээр хүний хоёрыг нь барьж саатуулсан бол хоёрыг нь гадуур шалгаж байгаа юм. Харин манай улсын иргэдтэй үгсэн хуйвалдаж, үлэг гүрвэлийн араг ясыг хилээр гаргасан нь тогтоогдоод буй АНУ-ын иргэн Эрик Прокопийг шалгах ажил үргэлжилж буй. Түүнчлэн энэ хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан хүмүүсийн дунд эрдэмтэн А.Пэрлээ гуайн нэр байгаа гэх мэдээлэл гарсан нь олны анхаарлыг татаад байна. Эрдэмтэн А.Пэрлээ гуайн тус хэрэгтээ холбоотой үгүй нь удахгүй тодорхой болох биз ээ.
24tsag.mn