Преториагийн их сургуулийн шинжээчдийн мэдээлж буйгаар Өмнөд Африкийн амьтны хүрээлэн дэх арслан болом пуманууд коронавирусын халдвар авчээ. Шинжээчдийн мэдээлж буйгаар тэд амьтны хүрээлэнд ажилладаг амьтан сургагчаас халдвар авсан байх магадлал өндөр бөгөөд тэдний сургагч тухайн үед коронавирусын халдвартай байсан ч түүнийгээ мэдэлгүй ажлаа үргэлжлүүлэн хийж байсан байна. Хэрвээ уг явдал үнэн байх юм бол амьтны биед вирус мутацлагдаж буцаад хүнд халдаж шинэ төрлийн вирус үүсгэх боломжтой гэжээ.
Тэдгээр амьтад анх коронавирус авсан хүнтэй адил сульдах, амьсгалын хүндрэл, хуурай ханиалгах гэх мэт шинж тэмдгүүдийг үзүүлснээр судалгаа хийгдэж эхэлжээ. Мөн амьтад дээр хийгдсэн ковидын шинжилгээ эерэг гарсан байна.
Эх сурвалж: BBC News