Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан халдварын нөхцөл байдлын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр “Халдварын тохиолдол цаашдаа нэмэгдэх хандлагатай байгаа учир хөл хорио тогтоохгүй байлаа гээд иргэд санаа амарч болохгүй. Дор бүрнээ халдвар хамгааллын дэглэмээ баримталж байж урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа үр дүнд хүрнэ. Эрдэмтдийн урьдчилан тооцоолсноор өдөрт халдварын тоо 20 мянгад хүрнэ гэсэн тооцоо гарсан. Гэсэн хэдий ч хөл хорих шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Хэрэв халдварын тохиолдол хяналтаас гарч, эмнэлгийн ачаалал хүрэлцэхээ боливол тухайн үед хязгаарлалтын талаар ярих болно. Харин энэ хэмжээнд хүрэхгүйн тулд иргэд, ААН-үүд хамтарч ажиллах шаардлагатай. Түүнээс гадна Омикрон хувилбар хөнгөн хэлбэрээр тусч байна гээд санаа амарч болохгүй гэдгийг анхааруулъя” гэв.
Сэтгэгдэл (3)