УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Төрийн албаны тэргүүний ажилтан" цол тэмдгээр өчигдөр шагнуулсныг УИХ-ын дарга Г.Занданшатар гардуулан өгчээ. Ж.Сүхбаатар гишүүний хувьд төрийн захиргааны тэргүүн түшмэлийн гутгаар зэрэгтэй бөгөөд 2006-2008 онд төрийн захиргааны хамгийн дээд албан тушаал болох Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар, мөн энэ хугацаандаа Төрийн албаны зөвлөлийн орон тооны бус гишүүнээр ажилласан билээ. Төрийн захиргааны тэргүүний ажилтан цол тэмдгээ гардан авсан Ж.Сүхбаатар гишүүн "Монгол Төрийг бэхжүүлэхийн тулд төрийн дээд байгууллагуудад олон жил чин шударгаар бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа минь шагналын төлөө бус миний амьдралын зорилго, зарчим. Гэхдээ энэ тэргүүний ажилтан цол, тэмдэг миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Монгол мандан бадраг." хэмээн өөрийн сошиал хуудсаар бичиж, зургаа нийтэлжээ.
Зургаас харвал төрийн захиргааны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан түүнд УИХ-ын дарга шатар бэлэглэжээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)