зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Үнэнбат: Монгол дээл бол сонгодог бүтээл. Загварчлахдаа болгоомжтой хандах хэрэгтэй

2022-1-20
0
ЖИРГЭХ

 

Монгол дээлийн бэлгэдэл болоод загварын чиг хандлагын талаарх сонирхолтой ярилцлагыг хүргэж  байна. Уншигч та бүхэнд “Unjee’s fashion art salon”-ы захирал, загвар зохион бүтээгч Н.Үнэнбатыг танилцуулъя.


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Удахгүй болох гэж байгаа сар шинийн баяртай холбогдуулж яриагаа эхэлье. Таны урланд сар шинийн захиалга их байна уу? Захиалагчдын зүгээс ямар загвартай дээлийг илүү эрэлхийлж байна вэ?

-Та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Цагаан сар, баяр наадмын өмнөх өдрүүдэд Монгол дээл, хувцасны захиалгаар дүүрэн өнгөрдөг. Энэ жил мөн адил ажил ихтэй өнжиж байна.  Залуус маань үндэсний хувцсаараа гоёж, зөвхөн баяр гэлтгүй энгийн үед өмсөх нь элбэг болсон гэж харагдаж байгаа. Манай урлан тухайн захиалагчийн бие болоод нүүрний төрхөд тохирсон загвар хийцтэй цор ганц бүтээлийг урлаж өгдөг учраас олон янзын захиалга ирдэг.

-Өдөр тутмын амьдралд үндэсний хувцсаа шингээх гэж олон янзын загвар хийцтэй дээл, цамц, куртик зэрэг гарсаар байна. Загвар нь шинэчлэгдээд байна уу? Эсвэл бүр өөр тийшээ яваад байна уу?

-Сүүлийн үед монгол загварыг шингээсэн янз бүрийн хувцас урлаж, өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлж байна. Монгол дээл бол классик бүтээл. Үүний нэг элемент өөрчлөгдөхөд л утга учир алдагдах учраас маш нарийн болгоомжтой хандах ёстой. Учир нь Монгол дээл нүүдэлчин, мал аж ахуйн соёлд хамгийн тохирсон хувцас. Гэтэл загварчлаад ирэхдээ дээл биш, утга нь өөрчлөгдөөд  өөр нэртэй өөр зүйл болчихно. Жишээлбэл дээлэн куртик гээд малгай, оруулга нэмээд ирэхээр урд зүгийн хувцастай төстэй болчихдог. Нүүдэл дунд дээлийг нөмрөөд унтах, өмсөж тайлахад эвтэйхэн. Харин суурьшмал хэв маягийн амьдралд дээл өмсөх соёл алдагдаад байгаа юм. Нэг байшингаас нөгөөрүү орох, машинд суух зэрэгт дээлэн куртик төвөгтэй, бүх товчоо тайлж байж нөмгөн суухаар харагдах байдлаасаа зохимжгүй болчихдог.

-Дээл өөрөө маш их соёлыг агуулдаг. Үүнийгээ дагаад хээ, товч, шилбэ бэлгэдэл бүр нь ёс дэгтэй байдаг шүү дээ. Энэ талаар сонирхуулвал?

-Мэдээж дээл, дээлийн хээ, бэлгэдлээрээ өргөн утгатай. Төгрөг хээ буюу зоосон хээ дээлийн торгонд элбэг тохиолддог. Гэтэл судлаад үзвэл битүү зоосон хээ гашуудлыг илэрхийлдэг гэдэг. Мөн Алтан  ургийн хүмүүс, ямар нэг гавьяа байгуулсан хүмүүсийн хэрэглэж байсан “Додьго хээ” гэж бий. Гавьяа байгуулах бүрт нэг угалз нэмдэг байсан. Гэтэл одоо бэлгэдлийг судлалгүйгээр додьго хээг хаа хамаагүй урлаад байдаг нь болохгүй гэж боддог юм.

-Уламжлалт дээл заавал ийм байх ёстой гэсэн зүйл бий юү?

-Орчин үед хүн бүр өөрөөр хийдэг болоод байна. Гэхдээ эрэгтэй дээл гурван эмжээртэй, эмэгтэй дээл хоёр, харин хүүхдийн дээл нэг эмжээртэй хийдэг. Товч шилбэний хувьд жаргал зовлон ээлжилдэг гэж үзээд сондгой тоотой байх ёстой гэдэг. Зарим загвараас шалтгаалаад тэгш тоотой хийсэн хүмүүс ч байдаг. Товч шилбэний тухайд эрэгтэй дээл есөн товч, эмэгтэй дээл долоо, хүүхдийн дээлэнд таван товч байх ёстой.

-Хэдэн жилийн өмнө Хүннү захтай дээл моодонд орсон шүү дээ. Түүн шиг энэ жил ямар загварын дээл тренд болох бол?

-Дээлийг хэн нэгэн зохиогоод өөрчилж болох зүйл биш болохоор тийм загвар тренд болно гэж хэлэх боломжгүй. Хүмүүсийн дунд “Хүннү захтай дээл” гэж нэрлэгдээд байгаа “Жишүү” энгэртэй дээлийг судлаад үзэхэд Хүннү гүрний үеэс үүсэлтэй. Тухайн үеийн археологийн олдвороос жишүү энгэртэй дээл хувцас олддог байснаас үүдэлтэй. Хувьсаж өөрчлөгдсөөр Манж Чин улсын үед одоогийн бидний өмсөж хэрэглэдэг босоо захтай дээл үүссэн гэж үздэг. Тиймээс дээл өөрийн загвар, бэлгэдлээ хадгалж байсаар байна. Харин загварчлахдаа маш болгоомжтой хандах хэрэгтэй.  

-Өмнө хэлж байсанчлан тухайн хүнд тохирсон дээлийг урлахдаа юуг анхаардаг вэ?

-Тухайн хүнд тохирсон өнгө гэж байдаг. Зарим  бүсгүйчүүд хар өнгийн хувцас туранхай харагдуулдаг, цайвар өнгийн хувцас тарган харагдуулдаг гээд байдаг. Энэ нь өнгөнд биш хэрхэн зохицуулах вэ гэдэгт хамаарна. Өөрийн дутагдалтай талаа нуух биш илүү гоё сайхан талаа тодотгож өгснөөр хүмүүсийн анхаарлыг сайхан зүйлд татдаг. Мөр эсвэл ханцуй хэсэгт илүү анхаарал хандуулж нүүр царайгаа тодотгосноор хүмүүс таны биеийг анзаарахгүй өнгөрөх боломжтой гэсэн үг. Тиймээс өөрийн давуу талаа тодотгож өгөх хэрэгтэй.

-Таныг олон шавьтай гэдэг. Шавь нар нь хаана ажиллаж, амьдарч байна вэ?

-Олон шавь маань салбартаа амжилттай ажиллаж байна. Тэд маань Урлах эрдмийн дээд сургуульд зам мөрөө нэгтгэж, одоогоор өөрсдийн брендийг үүсгэж явна. Жишээлбэл “Урлахуй” брендийг үүсгэн байгуулсан Ө.Мөнхцэцэг, “Misheel Amazonka”-ын Ч.Нямханд, Л.Гансүх, Д.Батцэцэг, Б.Оюунсүрэн нар нэг ангийн хүүхдүүд,и“Торго” салоны Энх-Ариун, “Говь” кашмерийн Сувд-Эрдэнэ, Батцэцэг зэрэг нэрлээд байвал олон бий.

-Энэ салбарт цаашдаа олон шавь нараа бэлтгэж салбартаа шилдэг боловсон хүчин бэлтгэхийг хүсье. Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Т.Мөнхжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Их хурд-10” хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж байна
Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа явуулж буй байршлууд
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
“Баянзүрх Бидний дүүрэг” ойн баяр, наадмын хөтөлбөр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Их хурд-10” хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж байна
    1 цаг 7 мин
  • Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа явуулж буй байршлууд
    1 цаг 59 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    2 цаг 4 мин
  • “Баянзүрх Бидний дүүрэг” ойн баяр, наадмын хөтөлбөр
    3 цаг 4 мин
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    3 цаг 17 мин
  • Онцгой байдлын алба хаагчид 3339 хүний амь нас, 318.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
    3 цаг 28 мин
  • "Аавуудын баярын өдөр"-т зориулах 10 дуу
    3 цаг 47 мин
  • “Байгальд амьдрах арга ухаан – 2025” төсөл хөтөлбөрт 5800 гаруй хүүхдүүд хамрагджээ
    4 цаг 5 мин
  • Улаанбурхан өвчнөөр 10-14 насны 4994 хүүхэд өвчилжээ
    4 цаг 22 мин
  • Монголчуудын цайлах ЁСОН
    4 цаг 35 мин
  • Өнөөдөр "Аавуудын баярын өдөр" тохиож байна
    5 цаг 1 мин
  • Т.Аубакир: Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахад анхаарна
    5 цаг 10 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 20 мин
  • Нийслэлийн 22 байршилд үерийн усны 102 км далан, дөрвөн хөв цөөрөм байгуулна
    5 цаг 22 мин
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    5 цаг 26 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    5 цаг 30 мин
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
    5 цаг 54 мин
  • Цэцэрлэгийн бүртгэлийн системд 80,490 хүүхэд бүртгүүлжээ
    21 цаг 7 мин
  • Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сард болно
    21 цаг 21 мин
  • Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна
    21 цаг 55 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
24 баримт
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК