Цас гэдэг бол Монголчууд бидний хувьд жилийн хагас үед нь хамт байдаг онц сонирхолтой зүйл ер биш. Харин халуун оронд амьдардаг хүмүүсийн хувьд амьдралдаа цөөн тоогоор л хардаг маш ховор үзэгдэл билээ. Тэгвэл Цельсийн 58 градус хүрч халдаг сахарын цөлд энэ долоо хоногт цас орлоо. Тодруулбал Алжир улсын бүсэд орших Сахарын цөлд оройн цагаар цельсийн -2 градус хүрч хүйтрэх үеэр цас оржээ. Энэ нь сүүлийн 42 жилийн туршид (1979, 2016, 2018, 2021, 2022) цас орж буй тав дахь тохиолдол болж буй юм.
Хойд Африкийг бүрхэн оршдог Сахарын цөл нь дэлхийн хамгийн хуурай бүс нутаг хэдий ч ойролцоогоор 15,000 жилийн дараа дахин ногоон бүс болж хувирах тооцоолол байдаг байна. Цөлд орж буй цас ихэвчлэн оройн цагаар ордог бөгөөд ихэнх нь өглөө нар мандах үед бүрэн хайлж дуусдаг ажээ.
П.Тамир