Чөлөөт бөхийн оюутны 10 дахь дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
/ДАШТ/ гурван төрлөөр 2012 оны 10 дугаар сарын 2-6-нд Финланд улсын
Куртане "Kuortanehalli" /Куортанехалли/ спортын цогцолборт болж байгаа
юм.
Чөлөөт бөхийн оюутны 10 дахь дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ гурван төрлөөр өчигдрөөс 6-ныг хүртэл Финланд улсын Куртане "Kuortanehalli" /Куортанехалли/ спортын цогцолборт болж байгаа юм.Эхний өдөр эрэгтэй 55, 60, 66, 74 кг жингийн барилдаанууд болж манай улсын гурван бөх зодоглосноос 55 кг-д спортын мастер С.Батболд /ҮБТДС / хүрэл медаль хүртлээ.
Тус оюутны ДАШТ-нд Австри, АНУ, Болгар, Беларусь, БНХАУ, Бразил, Гүрж, Израиль, Иран, Испани, Канад, Монгол, Норвег, ОХУ, Польш, Румын, Тажик, Турк, Украин, Унгар, Финланд, Франц, Герман, Эстони, Япон зэрэг 25 орны бөхчүүд оролцож байна.
Өнөөдөр эрэгтэй 84, 96, 120 кг, эмэгтэй 48, 51 кг жингийн бөхчүүдийн барилдаан явагдаж аваргаа тодруулна. Монголын дөрвөн бөх дэвжээнд гарч барилдана.
Д.Ундрах 24tsag.mn




















































Сэтгэгдэл (1)