Инновац, цахим бодлогын байнгын хорооны тайлангийн хурал болж байна. энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал үг хэллээ. Тэрбээр “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар таван хуулийг танилцуулж, батлуулсан. 2020 оны шинэ парламент УИХ-д инновац, цахим бодлогын байнгын хороог байгуулж, ажиллаа. Үүнд, Нийтийн мэдээлэл ил тод байдлын тухай, хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, цахим гарын үсгийн тухай хууль, кибер аюулгүй байдлын хууль, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиудыг батлуулсан. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиас бусад дөрвөн хууль энэ оны тавдугаар сарын 1-нээс үйлчилж эхэлнэ. Нийтийн мэдээллийн тухай хууль батлагдсанаар сэтгүүлчид болон иргэдэд мэдээлэл олж авах эрхээ хангах боломж бүрдэж байна. Тухайлбал, дархан цаазат ууланд газар эзэмшиж байгаа иргэдийн мэдээлэл, тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа мэдээлэл, ашигт малтмалын лицензүүд мэдээлэл зэрэг нь ил тод болж байна. Мөн төрийн мэдээллийн дагнасан системүүд, төрийн үйлчилгээг иргэдэд eMongolia платформыг хуульчилж, хуулинд зааж тусгаж өгсөн. Шинэ технологийг хуульчилж болдоггүй ч технологийн эрх зүйн орчныг нээх боломж бий” гэлээ.