Иргэд шударга шүүхийг эсэргүүцэж жагсаал хийж байгаа. Энэ үеэр шүүхийн сахилгын хороо хуралдаж, шийдвэрээ танилцууллаа. Шийдвэрийг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатар танилцууллаа. Тэрбээр “Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар, З.Болдбаатар нарыг эрх зүйн байдлын тухай хуулийн 27.1.18-д "шүүгч нь хэргийн оролцогч болон бусад этгээдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох", шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан "шүүгч нь мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зарчмыг зөрчсөн", 2.3 дугаар зүйлийн "шүүгчийн ёс зүйн асуудал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ" гэснийг зөрчсөн болох нь тогтоогдсон тул шүүгч нарт сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгч нарын зөрчлийн хэр хэмжээг харгалзан үзэж сахилгын шийтгэлд ялгамжтай ногдуулна” гэв. Үүний дагуу Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг шүүгчийн албан тушаалаас огцруулах албан шийтгэл, З.Болдбаатарт зургаан сарын хугацаагаар цалинг бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдууллаа.
Сэтгэгдэл (3)