Замын-Үүд боомтын тээвэрлэлт, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн яамны хэлтсийн дарга Г.Гантулга мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрээн - Замын үүд боомт нээгдээд арав дахь хоног дээрээ үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар улсын хилээр нийт 418 тээврийн хэрэгслээр, 549 чингэлгээр 9157 мянган тонн ачааг нэвтрүүлсэн байна. Харин өчигдрийн байдлаар 994 мянган тонн ачааг 57 чингэлгээр улсын хилээр нэвтрүүлсэн байна. Эрээн-Замын үүд боомтын үйл ажиллагаа жигдрээд явж байна” гэлээ.