Өнгөрсөн УИХ-ын сонгуульд МАХН-МҮАН-тай хамтарч шудрага ёс эвсэл байгуулан сонгуульд өрсөлдсөн билээ. Ингэснээр энэ эвсэл УИХ-д 11 суудал авч засгийн газарт хүртэол орж ажиллах болсон. АН Шударга ёс эвсэлтэй хамтран ажиллах гэрээ байгуулахдаа "Орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд эвсч нэг баг болж орно. Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг дэмжинэ" гэсэн утга бүхий заалтыг тусгасан байгаа.Гэвч энэ заалт хэрэгжихгүй, замын дундаас байр суурь нь өөрчлөгджээ. Учир МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба өчигдөр мэдэгдэл хийж "Орон нутгийн сонгуульд АН, ИЗНН -тай эвсч орох шийдвэрээсээ татгалзсан тухайгаа хэлэв. Манай намынхан дотроо ярилцаад МАХН дангаараа орон нутгийн сонгуульд оролцох нь зүйтэй гэж үзсэн" хэмээн зарлав. Түүгээр ч зогсохгүй "Орон нутгийн сонгуульд МҮАН-тай хамтран байгуулсан Шударга ёс эвсэл нэрээр оролцохгүй. МАХН дангаараа оролцоно. Гишүүдээс санал санаачилга гаргаад тийм тойрогт МАХН-МҮАН-тай байгуулсан Шударга ёс эвсэлээр оролцоно гэвэл хүндэтгэн үзэх ёстой" гэлээ. Энэ нөхцөл байдлаас харахад ер нь Шударга ёс эвсэл задрах дүр зураг харагдаж байгаа юм.




















































Сэтгэгдэл (8)