Замын-Үүд боомтын тээвэрлэлт, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Авто тээврийн үндэсний төвийн тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга О.Энхбат мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрээн хотоос чингэлэгтэй ачаануудыг татан авах үйл ажиллагаа явагдаж байна. Бид ийм төрлийн барааг төрүүлж оруулна гэж татаж авахгүй байгаа. Харин гаалийн бүрдүүлэлтэд орсон дарааллаар нь татан авч байгаа. Энэ ашиг сонирхлын зөрчил, бусад асуудал үүсгэх учир ачаа барааг ялгаж оруулахгүй” гэв.