Замын-Үүд боомтын тээвэрлэлт, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллийн хэлтсийн газрын дарга Э.Лхагвасүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр “Замын-Үүд боомтоор нэвтэрсэн нийт 9,3 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 504 орчим нэр төрлийн бараа байгаа. Бүх төрлийн бараа бий. Зөвхөн хилийн гааль дээр бүрдүүлэлт хийхгүй байгаа. Мөн хүний гааль руу зарим чингэлгийг татах арга хэмжээ авч байгаа. Тухайлбал, Улаанбаатар хотын гаалийн газар болон бусад гаалийн газар дээр бүрдүүлэлт хийж байгаа. Одоогоор бүрдүүлэлт хийгдээгүй 51 чингэлэг ачаа хүлээгдэж байна. өнөөдрөөс бүрдүүлэлт хийгдээд явна” гэлээ.